Техникийн модуль
Техникийн дэлгэрэнгүй бүртгэл
Манай системийн Техникийн модуль нь уул уурхайн болон инженерингийн ажил хийхэд зориулагдсан том оврын техник, тоног төхөөрөмж бүртгэхэд зориулагдан тусгайлан хөгжүүлэгдсэн байдаг бөгөөд техникийн бүх дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэдэг дэлгэцийг дээр үзүүлэв.
Өөрийн болон түрээсийн бүх төрлийн техникээ бүртгэж болох бөгөөд техникийн загвар, одоогийн тохиргоо, үйлдвэрлэсэн он, өнгө, арлын дугаар, улсын дугаар, хөдөлгүүрийн марк, хөдөлгүүрийн төрөл, багтаамж, дугаар, хэрэв экскаватор, дамп бол шанага, тэвшний хэмжээ, даац зэргийг дэлгэрэнгүй бүртгэнэ.
Техникийн үндсэн мэдээллээс гадна тухайн техник одоо хэдэн Мото/цаг-тай байгаа, хэдэн километр явчихаад байгааг харуулахаас гадна яг одоогийн техникийн төлөвийг харуулах боломжтой байдаг. Техникийн төлөвт тухайлбал зогссон, ажиллаж буй, паркласан, засварт байгаа, нөөцөнд байгаа зэрэг төлөвүүдийг харуулж чаддаг.
Техникийн тохиргооны бүртгэл
Техникийн мэдээллийг өргөтгөн одоогийн техникийн тохиргоог бүртгэсэн байдлыг дээрх зурагт харуулж байна.
Техникийн норм, суудал, хаалганы тоо, шанага, тэвшний хэмжээ, хөдөлгүүрийн мэдээлэл, түлшний нормын бага, дундаж, их зарцуулалт, хөдөлгүүрийн эргэлт, шингэний багтаамжийн тохиргоог бүртгэнэ. Шингэний багтаамжийн тохиргоо нь системийн нэр, багтаамжийг бүртгэдэг.
Техникийн мото цагийн бүртгэл
Техникийн өдөр тутмын цаг ашиглалтыг бүртгэх боломжтой. Ингэснээр тухайн техник өдрийн аль ээлжин дээр ямар оператор жолоодсон, хэдэн цагаас хэдэн цагийн хооронд техник ямар төлөвт байсныг нэг дэлгэцнээс харах болно. Ингэснээр техник яг одоо юу хийж байгаа, ямар төлөвтэй байгааг алсаас хянаж байх боломжтой болдог.
Техникийн одоогийн төлөв нь бүтээлтэй ажиллаж буй, сул зогссон, засварт зогссон, засварчинг хүлээж буй, паркласан, цайны цаг, төлөвлөгөөт үйлчилгээ хийж буй, түлш авч буй зэрэг диспетчерийн бүртгэсэн төлөвийг харуулдаг.
Техникээс салгаж авсан сэлбэгийн бүртгэл
Техникээс салгаж авсан сэлбэгээ мартахгүйн тулд техникийн дэлгэцэнд бүртгэж орхих боломжтой байдаг. Энд хэдний өдөр ямар сэлбэг, хэдэн ширхэгийг ямар зорилгоор аль техник рүү тавьсныг бүртгэдэг.
Шатах, тослох материалын (ШТМ) бүртгэл
Техникүүдэд олгосон өдөр тутам, ээлж тутмын шатах, тослох материалыг бүртгэх боломжтой байдаг. Уг бүртгэлд ШТМ хийсэн техник, тосны систем, тосны төрөл, тос нэмэхээс өмнөх үлдэгдэл, нэмсэн хэмжээ, нэмэх үеийн техникийн мото/цаг зэрэг мэдээллүүдийг бүртгэдэг. Тухайн өдрийн, тухайн ээлж дээр ажиллаж байсан бүх техникийн ШТМ-ын олголтыг нэг дэлгэцнээс оруулах боломжтой байдаг. Мөн манай Od ERP системийн агуулахын модулийг ашигласан тохиолдолд бүртгэсэн ШТМ-ууд нь агуулахаас автоматаар зарлагадагдаж, зардлын бичилт нь хийгддэг.
Дугуйны бүртгэл
Дугуй нь өндөр үнийн дүнтэй сэлбэг тул дугуйны дэлгэрэнгүй бүртгэлийг тусад нь хөтлөх боломжтойгоор хөгжүүлэгдсэн байдаг.
Энд дугуйны анх худалдаж авсан огноо, үнэ, одоогийн үлдэгдэл өртөг, сериал дугаар, дугуйн норм хэмжээ, гүйлтийн мото/цаг, гүйсэн километр, хээний одоогийн гүн, хээний элэгдлийн хувь, тус дугуйг одоо тавьсан байгаа техник, техникийн аль дугуйн байрлал дээр тавигдсан зэргийг бүртгэнэ
Мөн дугуйн бүх хэрэглээний түүх, элэгдлийн түүх, үзлэгийн түүхийг харуулна. Тус дугуй хэднээс хэдний хооронд аль техникийн аль байрлал дээр байсан шилжилт хөдөлгөөнийг харуулдаг.
Дугуйны бүртгэл дээр дугуйны нормыг зааж өгч болдог бөгөөд тухайн нормтойгоор харьцуулсан дугуйны тайлан татах боломжтой байдаг. Дугуйны норм дээр хээний гүний норм, даралтын норм, мото/цагийн норм, километрийн норм зэргийг бүртгэдэг.
Дугуй актлах
Дугуй актлалтын бүртгэлийг мөн Техникийн модульд хийх боломжтой бөгөөд энд ямар дугуйг ямар шалтгаанаар хэзээ актлаж байгаа, актлах үеийн гүйлт, үлдэгдэл өртөг зэргийг оруулж өгдөг.
Техникийн тайлан, шинжилгээ
Оd ERP системийн Техникийн модулиас тайлан, шинжилгээг маш уян хатан байдлаар хийх боломжтой байдаг. Хийсэн тайлангаа дэлгэцээр харахаас гадна excel-ээр татаж авах боломжтой байдаг.
Техникийн төлвийн тайлан
Техникийн шинжилгээ
Техникийн хүссэн тайлангаа хэрэглэгч өөрөө мөр, баганаа сонгож тайлангаа угсрах боломжтой. Тухайлбал дараах зурагт сонгосон хугацаанд техникүүдийн ажилласан цаг, бүтээлтэй ажилласан цаг, засварт зогссон цаг, авсан түлш, техникийн бэлэн байдал, ашиглалтын бэлэн байдлыг харуулахаар тайланг угсарсан байна.
Тайланг хүснэгтэн хэлбэрээр, barchart, pie chart, line chart зэрэг хүссэн хэлбэрээрээ харах боломжтой ба шинжилгээгээ техникийн хүссэн талбар, баганаар бүлэглэн шинжлэх боломжтой байдаг. Тайланг хэрэглэгч өөрөө угсрах боломжтой ба угсарсан жишээ тайлангуудыг доорх зургуудад үзүүллээ.
Тайлан дээрээ техникийн ямар хэмжигдэхүүнийг харахаа сонгож буй байдал
Техникийн төрлөөрх шинжилгээ
Бусад модулийн холбоо
Уулын олборлолт
Техникүүдийн өдөр тутмын уулын бүтээлийг бүртгэж, цаг зарцуулалтыг хянана.
Засвар
Техник дээр хийгдэх төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засваруудыг хянана. Засварын норм, гүйцэтгэлийг хянана. Техникүүдийн бэлэн байдлыг хангахад засварын менежмент туслана.
Санхүү
Техник бүр үндсэн хөрөнгөтэй холбогдоно. Техник дээр гарсан сэлбэг, шатахууны зардлуудыг санхүү дээр өртгийн төвөөр хөтлөнө.