Компанийн дотоод харилцааны модуль

Ажлаа хаанаас ч хийнэ. Гэхдээ зугаатайгаар!

 

Дундын календарь

Компанийн бүх ажилчдын дундын календарь

Хэн, хаана, ямар уулзалт хийж байгаа, хэн ямар амралт, чөлөөтэй байгааг бүх хүн дундаа харна. Уулзалт давхардахгүй болно, уулзалтыг товыг танд сануулна, уулзалтын урилга илгээнэ. Яг л фэйсбүүкийн event шиг.

Уулзалтын урилга


Уулзалтанд оролцогч нарыг бүртгэхэд оролцогч нар руу урилга мэйлээр илгээгдэнэ. Оролцогч уулзалтан оролцож чадах эсэхээ мэйл дээрх Оролцоно, Оролцохгүй товч дээр дарж мэдэгддэг. Оролцогч заавал дотоод ажилтан байх албагүй, харилцагч, нийлүүлэгч гээд хэнтэй ч уулзалт зохион байгуулах боломжтой.

Уулзалтын сануулга


Уулзалтын сануулга авах хугацаагаа тохируулна. 1 цагийн өмнө, 30 минутын өмнө зэргээр олон сануулга тохируулж болно.

Давтамжтай уулзалт


7 хоног бүр, сар бүр гэх мэт давтамжтай хийдэг уулзалт, хурлын давтамжийг тохируулна. Давтамжийн дагуу уулзалт автомат үүсч, сануулна.

Уулзалтын календариа 7 хоногоор, өдрөөр харна

Ажилчдын дотоод чат

Od ERP дотроосоо ажилчид хоорондоо шууд чатлах, хэн онлайн, оффлайн байгааг харах боломжтой. Харилцаа илүү хурдан болно, өөр чатын програм зэрэг ачааллах шаардлагагүй.

Танд ирсэн зурвасууд, мэдэгдлүүд

ERP дээр болсон таньтай холбоотой бүх мэдээллүүд таны инбокс руу орж ирнэ. Таньд үүссэн даалгавар, таны дагасан баримтуудын шинэчлэлүүд, танд илгээсэн зарууд, комментууд гэх мэт. Яг л фэйсбүүкийн таймлайн шиг.

Таалагдлаа товч


Хэрэв таны таймлайн дээрх хэн нэгний ямар нэг пост таалагдсан бол Таалагдлаа буюу Like товчийг дарж сэтгэгдлээ илэрхийлэх боломжтой

Коммент бичих


Та таймлайн дээрх ямар ч постны доор хариу коммент бичих, асуулт асуух, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой. Бичсэн коммент холбоотой хүмүүст мэйлээр очно.

Зурвасыг архивлах


Хэрэв таны санаж байх ёстой пост байвал одны зураг дээр дараад л архивлачихна. Фэйсбүүкийн Save товчийг санаж байна уу? яг тэр чинь шүү дээ.

To-do list. Ажил хийх илүү зугаатай боллоо!

Наадаг цаасан дээр бичдэг өдрийн хийх ажлын жагсаалтаа цахимаар хийх боломжтой болно. Хийснээ дарах, өнгөөр будах, олон хүнтэй дундаа хуваалцах, зэрэг засварлах боломжуудтай.

Ажлуудаа төлөвлөх


Албан болон хувийн ямар ч ажлаа to-do list-нд үүсгэж зохион байгуулах боломжтой. Хугацааны үечлэлээ (баганууд) өөрийн хүссэнээрээ үүсгэж тохируулна.

Хийсэн ажлаа дарна


Ажлаа хийж дуусаад хийх ажлын жагсаалтаасаа хасах ч гоё мэдрэмж шүү. Хийгээд дууссан ажлаа хийсэн гэж тэмдэглэхэд тэр ажил дарагдаж харагдана.

Өнгөөр будна


Та хийх ажлаа өөрийн дуртай өнгөөрөө ялган будах боломжтой. Өнгө өнгийн цаас худалдаж авах хэрэггүй боллоо шүү дээ.

Багана хооронд чир


Ажлуудаа багана хооронд хулганаараа чирээд л ангилал хооронд шилжүүлчихнэ.

Ажилчдын дотоод бүлгэмүүд

Ажилчид өөрсдийн сонирхлоороо нэгдэн бүлгэм, группууд үүсгэж, дагагчдын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой. Яг л фэйсбүүкийн групп шиг.

Компани доторх форум

Карма цуглуулаарай!

Компани дотроо форум үүсгэж хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой. Форумд идэвхитэй оролцогчид карма цуглуулах, карма өгөх шалгууруудыг форум тус бүртээ тохируулах боломжтой. Компанийн бүтээлч байдлыг дэмжинэ.

Бусад модулийн холбоо

Цалин бодолт

 
Хүний нөөцийн модуль дээр бодогдсон цагийн балансаас өгөгдлөө татан цалин бодогдоно

Бичиг баримт

 
Ирсэн, явсан бичиг баримт, тушаалын бүртгэл, тодорхойлолт, хурлын протоколыг хөтлөнө

Төслийн менежмент

 
Ажилтны зарцуулсан цагийг төсөл, даалгавраар нь задлан хянах, шинжлэх боломжтой. Ингэснээр цалингийн зардал нь төслүүдэд үнэн зөвөөр хуваарилагдаж хөтлөгддөг

Санхүү

 
Ажилтны бүртгэсэн бараа материал, бэлэн мөнгөний хүсэлт нь санхүүгийн модультай шууд холбогдон ажилладаг