Худалдан авалтын модуль

 

 

Бараа захиалга

Ажилтнууд худалдан авах шаардлагатай байгаа бараа, материал, хөрөнгөө тус системээр хүсч, зөвшөөрөл авах ажлын урсгалтай.

Миний захисан бараа хаана явна?

Тиймээ, энэ бол бараа захисан ажилтнуудад тохиолддог түгээмэл бэрхшээл шүү. Бараа, материалаа захисны дараа миний бараа худалдан авагдсан болов уу? Агуулахад ирсэн болов уу? Хэзээ ирэх юм бол? зэрэг олон асуултуудад хариулт авах нь төвөгтэй асуудал байдаг. Тэгвэл манай системийг ашигласнаар та барааныхаа төлөв, алхам бүрийн мэдэгдлийг мэйлээрээ хүлээн авахаас гадна систем дээрээ цаг хугацаа, огноотой нь мөшгөх болно

Худалдан авалтын төлөвлөгөө

Худалдан авалтын төлөвлөгөөгөө төсөвтэйгөө уялдуулан гаргах боломжтой. Бараа захиалахдаа төлөвлөгөөнөөсөө импортлон захиалах боломжтой бөгөөд төлөвлөгөөний гүйцэтгэл бодит хугацаанд хянагдана

Худалдан авалтын захиалгаа автоматаар удирд

Агуулахын үлдэгдэл багасч зохистой нөөцийн түвшинд хүрсэн тохиолдолд нийлүүлэгч байгууллагууд руу үнийн саналын хүсэлт (RFQ - Request for Quotation) автоматаар илгээгдэнэ.

Харьцуулалттай худалдан авалт хийх боломж

Хэрэв танай байгууллага тендерийн болон харьцуулалттай худалдан авалт хийдэг бол хүлээн авсан үнийн саналуудыг нэг дэлгэцэнд зэрэгцүүлэн харуулах болно. Уг харьцуулалтыг сонгон шалгаруулах шийдвэр гаргагч нарт илгээж санал авах замаар хамгийн зөв нийлүүлэгчийг сонгох боломжтой

Автомат нэхэмжлэл


Худалдан авалтын захиалга батлагдахад юмуу Агуулахын орлогын баримт дээр тулгуурлан нэхэмжлэх автоматаар үүснэ. Нягтлан бодогч нар баримтыг дахин програмд шивдэг ажил байхгүй болно. Зөвхөн ноорог нэхэмжлэх дээрх Батлах товчийг дараад л танай өглөгийн бичилт үүсчихнэ

Худалдан авалтын нэмэлт зардлыг бараа материалын өртөгт хуваарилна

Татан авалттай холбоотой гарсан бүхий л нэмэлт зардлаа бараа материалынхаа өртөгт шингээн хүлээн авах боломжтой. Ямар ч валютаарх нэмэлт зардлыг хуваарилах боломжтой

Нийлүүлэгчийн үнэлгээ

Худалдан авалт хийсний дараа нийлүүлэгчийг та өөрийн хүссэн үзүүлэлтээрээ үнэлэх боломжтой. Үнэлгээ хийснээр нийлүүлэгч нараа эрэмбэлэх, шалгуур тавих боломжтой болох болно. Нийлүүлэгчийг үнэлмэгц оноог одоогийн оноотой дундажлан нийлүүлэгчийн одоогийн оноог шинэчлэх болно

Төрөл бүрийн тайлан шинжилгээ

Худалдан авалтыг нийлүүлэгчээр, бараа материалын төрлөөр гэх мэт олон шинжилгээг таны хүссэн график, дүрсээр харуулна. Excel файлаар экспортлон авах боломжтой

Бусад модулийн холбоо

Агуулах

 
Худалдан авалтын захиалга батлагдмагц автоматаар агуулахын орлогын баримт үүснэ

Санхүү

 
Худалдан авалтын захиалга батлагдмагц автоматаар нэхэмжлэх үүснэ

Борлуулалт

 
Бараа борлогдмогц борлуулсан тоогоор татан авалтын захиалга үүсдэг байхаар тохируулах боломжтой

Гэрээ

 
Худалдан авалтын захиалга батлагдмагц холбогдох гэрээ нь автоматаар үүсэх боломжтой. Гэрээн дээр төлбөрийн нөхцөл болон бусад гэрээний дэлгэрэнгүй мэдээллийг хөтлөн хянана

Төсөв

 
Худалдан авалтын зардал нь төсөвийн гүйцэтгэлд шууд тусч ажиллах боломжтой