Маркетингийн модуль

Мэргэн бууч мэт оновчтой маркетинг

 

Зөв мэдээллийг зөв хүмүүст түгээнэ

Масс мэйл илгээх

Харилцагч, сэжимүүд, ажил горилогч нар руу эсвэл бүлэглэгдсэн мэйлийн жагсаалт руу масс мэйлийг илгээх боломжтой.

Масс мэйлийн биеийг маш хялбархан бэлдэнэ

Масс мэйлийн биеийг HTML хуудсаар, зургаар, эсвэл холимог хэлбэрээр хялбархан бөгөөд гоёмсогоор бэлдэж болдог.

Тухайлсан хүнд хандсан имэйл зохиох

Илгээсэн имэйлд харилцагчийн нэртэй, харилцагчийн тухайлсан мэдээлэл бүхий имэйл зохиомжлох боломжтой. Тухайлбал он дуусахад захиалагчийн тооцоог бүх харилцагч нар руугаа мэйлдэх, манайд өргөдөл өгсөн бүх ажил горилогч руу нийтээр нь зарлал хүргэх, манай бүтээгдэхүүнийг сонирхож буй бүх сэжим (lead) рүү шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах гээд олон хэрэглээ байж болдог билээ.

Масс мэйл илгээлтийн статистикийг шууд хар

Илгээгдсэн масс мэйлийг илгээсэн хүмүүсийн хэдэн хувь нь хүлээн авсан, хэдэн хувь нь нээж үзсэн, хэдэн хувь нь хариулсан зэрэг статистикийг масс илгээмэгц дэлгэцэнд харуулж эхлэнэ. Хүлээн авсан хүмүүс нь хэн хэн байгааг ч харж болно.

Харилцагч нараа сегментлэн мэйл листүүд үүсгэ

Масс имэйл илгээдэг мэйл хаягуудаа бүлэглэн ангилж мэйл листүүд үүсгэж болно. Үүсгэсэн мэйл листүүдээрээ мэдээллээ оновчтой түгээх боломжтой. 1 мэйл олон группт мөн харъяалагдаж болдог.

Кампанит үйл ажиллагаагаа хялбархан зохион байгуулна

Маркетингийн event буюу үйл ажиллагааг ухаалаг бөгөөд бүтээмжтэй байдлаар зохион байгуулна

Үйл явдлын бүртгэл

Үйл явдал зохион байгуулагдах хугацаа, зохион байгуулагч, үйл явдалд оролцох боломжтой оролцогчийн тоо, суудалтай эсэх, суудлууд нь төлбөртэй эсэх, спорсорлогч нарын бүртгэл, оролцох хүмүүсийн бүртгэл, бүртгэл баталгаажихаар автомат илгээгдэх мэйлийн бие гээд олон мэдээллийг бүртгэнэ. Хэрэв төлбөртэй үйл явдал бол тасалбарууд нь олон төрөлтэй, өөр өөр үнэтэй байж болно.

Үйл явдлаа вэб дээрээ автомат нийтлэж зарлана

Вэб бүтээгч модулийг хамтруулан ашигласнаар компанийнхаа вэб дээр үйл явдлаа нийтэд зарлах боломжтой. Оролцогчдыг онлайнаар бүртгэж авах, цаашлаад төлбөрийг онлайнаар хүлээн авах боломжтой.

Үйл явдлуудыг вэбэд нийтлэнэ

Үйл явдлыг ERP дээрээ үүсгээд Нийтлэх товч дарахад л танай вэб дээр зарлагдах болно. Үйл явдлын архив, түүх вэб дээр он цагийн дарааллаар харагдаж байна.

Үйл явдалд онлайнаар бүртгүүлнэ

Үйл явдлыг сонирхож буй хүмүүс танай вэбээр бүртгүүлж, төлбөрөө шилжүүлээд л бүртгэгдчихнэ. Бүргэгдсэн хэрэглэгч нар таны үйл явдлын дэлгэцэнд оролцогч болоод ороод ирнэ.

Харилцагч нараасаа судалгаа авах

Судалгааны асуулгуудаа өөрийнхөөрөө зохио

Судалгааны асуулгуудыг дурын асуулт, хариулттайгаар зохиодог. Хариулт нь нэг сонголттой, олон сонголттой, тоон оролттой, текст оролттой гээд төрөл бүрээр яг тест зохиож байгаа мэт зохиож болно.

Судалгааг онлайнаар бөглөнө

Судалгааг зохиож дуусаад судалгаа авах хүмүүс рүүгээ масс мэйлээр цацна. Судалгаанд оролцогч нар масс мэйлээрээ дамжин танай вэб рүү орж ирж судалгааг онлайнаар бөглөнө.

Онлайнаар судалгаа авна

Судалгааны үр дүнг автомат нэгтгэнэ

Судалгаа авагдаж дууссаны дараа үр дүнг Od ERP өөрөө нэгтгэж, үр дүнг харуулна. Асуулт бүр дээр аль хариултыг хэдэн хувь нь сонгосон, хэдэн хүн асуултанд хариулсан, хэд нь алгассан гээд бүр үр дүнг графикаар болон хүснэгтээр харуулна. Судалгааг гараар нэгтгэх ямар ч шаардлагагүй болно.

Бусад модулийн холбоо

CRM


CRM дээр бүртгэгдсэн борлуулалтын сэжим, боломж, харилцагчдад масс мэйл илгээнэ. Орж ирсэн сэжим нь маркетингийн ямар үйл явдлаар (event) дамжиж орж ирснийг ангилан бүртгэж болдог.

Борлуулалт


Маркетингийн модуль мэргэн буудагч мэт оновчтой идэвхжүүлэлт хийж борлуулалтыг мэдэгдэхүйц өсгөнө.

Вэб бүтээгч


Mаркетинг дээр үүсгэсэн үйл явдал (event) нь вэбэд автоматаар нийтлэгддэг. Үйл явдалд оролцох оролцогчдыг онлайнаар бүртгэж авч, төлбөр тооцоог онлайнаар хийх боломжтой.