Гэрээний модуль
"Гэрээнүүдээ хянахад хялбар боллоо "
Гэрээний дэлгэрэнгүй бүртгэл
Гүйцэтгэгч, Захиалагч аль ч оролцогч талын гэрээ
Төлбөрийн нөхцөл, төлбөрийн график бүртгэнэ
Автомат нэхэмжлэл үүснэ
Гэрээний төлөвийн хяналт
Автомат сануулгууд
Төлөвийн түүх
Гэрээг хэн, хэзээ ямар төлөвт оруулсан, баталсан, цуцалсан зэрэг түүхийг хянах, мөшгих боломжтойГэрээний нэгдсэн сан
Гэрээний нэгдсэн санг төрөл бүрээр шүүж шинжилж болно. Гэрээний ангиллаар, харилцагчаар, төлөвөөр, хугацаагаар зэрэг хүссэн үзүүлэлтээрээ бүлэглэж, шүүж харах боломжтой.
Худалдан авалтаас автомат гэрээ үүснэ
Худалдан авалт хийгдэж дууссаны дараа үргэлжлээд гэрээ хийгдэх тохиолдол байдаг. Худалдан авалтын модуль дээр худалдан авалт хийх шийдвэр гармагц үргэлжлээд худалдан авалтын дэлгэцнээсээ гэрээ үүсгэж болдог. Худалдан авалтын гэрээ нь нэг удаагийн гэрээ байж болохоос гадна мастер гэрээ байж болдог.
Борлуулалтаас автомат гэрээ үүснэ
Борлуулалт хийгдмэгц гэрээ байгуулдаг онцлогтой байгууллагуудын хувьд борлуулалтын захиалга батлагдмагц гэрээг автомат үүсгэж болдог. Нэг удаагийн борлуулалтын гэрээ байхаас гадна давтамжит борлуулалтын гэрээ байж болно.
Гэрээ бүрээрх ашиг, алдагдлыг шинжлэнэ
Байгуулсан гэрээ бүрийг өртгийн төв болгож систем бүртгэдэг. Тухайн өртгийн төв дээр гарсан зардал болон орсон орлого бүрийг санхүүгээс хөтлөхөд гэрээ бүрийн ашиг, алдагдлыг тус тусад нь шинжлэх боломж бүрдэнэ. Ингэснээр аль гэрээгээ үргэлжлүүлэх, царцаах зэрэг шийдвэрийг бодит үнэн мэдээлэл дээр үндэслэн гаргадаг болно.
Гэрээний барьцаа бүртгэл
Гэрээний барьцаануудын сан үүсгэнэ. Барьцааны зах зээлийн үнэ, үнэлэгдсэн дүн, огноо, байрлал зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэнэ.
Гэрээний тодотгол, нэмэлт гэрээ
Гэрээний тодотгол, нэмэлт гэрээ бүртгэх боломжтой