Odoo ERP, Od ERP-ийнхаа ээлжит Функционалийн шалгалтыг авлаа. 30 гаруй үндсэн модулийн 1500 table, 2000 гаруй цэсний ажиллагаа, 28000 талбарын зориулалт, ямар бизнес процесст алийг нь ямар тохиргоотойгоор ашиглах ёстой бүгдийг нь яг таг мэддэг байна гэдэг амаргүй. Odoo ERP болон түүн дээр нэмж Монголд зориулан баяжуулан хөгжүүлсэн Od ERP бол бизнес процесс, бизнесийн програм хангамжийн толь бичиг гэлтэй. Нүсэр ч гэсэн шантралгүй энэ чадварыг эзэмшиж яваа хамт олноороо бахархаж байна. Чадавхжих тусам мэргэшиж, бүх төрлийн бизнес процессиор мэдлэгээ тэлдэг, тасралтгүй суралцсаар байдаг, дахин нэг их сургууль төгссөн юм шиг мэдлэг өгдөг ажил бол ERP нэвтрүүлэлтийн ажил юм. Улирал тутам энэ шалгалтаа авч ажилтнуудаа чадавхжуулах, улмаар цалингийн шатлал, зэрэглэлийг энэхүү шалгалтаараа дүгнэдэг байх зорилт бид тавиад байгаа билээ