Бид Монгол Нэхмэл ХК-д Od ERP 14.0 системээ амжилттай нэвтрүүлэн хүлээлгэн өглөө. Анх гэрээгээ Od ERP 10.0 хувилбарыг нэвтрүүлэхээр байгуулсан байсан боловч явц дунд Захиалагчтай ярьж тохирсны үндсэн дээр 14.0 хувилбарыг нэвтрүүлэхээр болсон юм. Ингэснээр манай Od ERP 14.0 хувилбар анхны захиалагчдаа амжилттай хүрлээ. Бид дараагийн модулиудыг үргэлжлүүлэн нэвтрүүлэхээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Баг болон хамтран ажиллаж төслөө амжилттай дуусгасан Монгол Нэхмэл ХК-ийн хамт олондоо гүнээ талархал илэрхийлье