Бид сар шинийн босгон дээр "Эс Ти Креатив" ХХК-д Od ERP системээ амжилттай нэвтрүүлэн хүлээлгэн өглөө. 🎉
"Эс Ти Креатив" ХХК (STC Brands) нь гоёлын плита, тавилгын хавтан, рэйк, ламинатан шал, тоноглол зэрэг барилгын материалыг зах зээлд нийлүүлдэг бөгөөд 2015 онд анх гэр ахуйн тавилга, декор худалдааны The Home of Strawberry дэлгүүрийг зах зээлд танилцуулснаар интерьерийн бүтээгдэхүүний зах зээлд үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 2022 оноос БНТУ-н ARKOPA брэндийг албан ёсны дистрибьюторийн эрхтэйгээр Монголд нэвтрүүлсэн ба тухайн ондоо өөрсдийн THE HANDLE брендийг зах зээлд танилцуулсан байна.
Бид Od ERP системийнхээ дараах модулиуд нэвтрүүллээ.
💲 Санхүү
🛒 Худалдан авалт
📦 Агуулах
📈Борлуулалт
📱 Борлуулалтын мобайл апп
💵 Цалин
🌿 Хүний нөөц
⏰ Ирц, цаг бүртгэл
🛍 Онлайн каталог
📅 Дотоод харилцаа
ERP нь та бүхний амжилтыг улам хурдлуулж, ашиг, бүтээмж өсөхөд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Хамтран ажилласан "Эс Ти Креатив" ХХК-ийн эерэг соёлтой, найрсаг хамт олондоо баярлалаа! Бидний цаашдын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэж байна 🤝🥰