Бид Алтайн зам ХК-д Od ERP системийн Уул уурхайн цогц шийдлээ амжилттай нэвтрүүлж хүлээлгэн өглөө. Уг төслөөр дараах модулиудыг нэвтрүүллээ. Үүнд:
- Санхүү, удирдлагын санхүү
- Агуулах
- Борлуулалт
- Худалдан авалт
- Хүний нөөц
- Цалин
- Уулын олборлолт
- Техникийн менежмент
- Засварын менежмент
- ХАБЭА
- Бичиг баримт
- Өртгийн хяналт
Энэхүү төслийн онцлог нь уул уурхайн цогц шийдлээ бүтнээр нь нэвтрүүлснээс гадна уулын олборлолтын өдөр тутмын өртгийг өдөр өдөрт нь стандарт өртгөөр бүрэн гаргаж, өртгийн төвүүд рүү бодит хугацаанд хуваарилж удирдлагыг өдөр тутмын үнэн зөв мэдээллээр хангах цогц модуль нэмж хөгжүүлснээрээ онцлог байсан юм. Энэ нь бидний урьд урьдны уул уурхайн салбарын ERP нэвтрүүлэлтээс олон талаар шат ахисан шийдэл болж Od ERP системд маань шингэн үлдэж байгаагийн зэрэгцээ Захиалагч байгууллагад маань менежментийн томоохон дэвшил авчирч байгаа гэж бид харж байгаа юм.
Бидэнтэй хамтран ажиллаж буй Алтайн зам ХК болон Нью прогресс групп ХХК-ийн нийт компаниудад талархлаа илэрхийлье. Бидний цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин дэлгэрэх болтугай.