Бид Номадс Хоспиталити ХХК-д Od ERP системээ цогцоор нь нэвтрүүлж хүлээлгэн өглөө.
11 Гуравдугаар сар, 2021 аар
Бид Номадс Хоспиталити ХХК-д Od ERP системээ цогцоор нь нэвтрүүлж хүлээлгэн өглөө.
Хишигбат.Г
    Бид Номадс Хоспиталити ХХК-д Od ERP системээ цогцоор нь нэвтрүүлж өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өглөө. 

   Өмнө нь хүний нөөц, цаг бүртгэл, үүрэг даалгавар зэрэг модулиудыг нэвтрүүлээд байсан бол энэ удаагийн төслөөр агуулах, санүү, үйлдвэрлэл, цалин зэрэг процессуудыг нэмж нэвтрүүллээ. Хуучин тус тусдаа програмаар явж, өгөгдлийн давхардал ихтэй байсныг нэгтгэн зөвхөн Od ERP системээр явдаг болгосноороо Захиалагчийн цаг хөдөлмөрийг ихээхэн хэмнэж, бүтээгдэхүүний өртөг бодит хугацаанд бодогдож удирдлагад цаг алдалгүй үнэн зөв нэгдсэн мэдээллийг хүргэх нөхцөл бүрэлдэж байгаа юм.

    Энэхүү төсөл нь манай Od ERP системийн хоолны үйлдвэрлэл, орц, технологийн карт, өртөг тооцоолол, шат дамжлагын бүртгэлийг дараагийн түвшинд гаргаж манай бүтээгдэхүүнд үнэтэй хувь нэмэр оруулсан төсөл байлаа.

    Төсөлд сэтгэл зүрх, цаг хүчээ харамгүй зарцуулан нэгэн баг болон хамтран ажилласан Номадс Хоспиталити ХХК-ийн хамт олонд гүнээ талархал илэрхийлье. Бидний хамтын ажиллагаа цааш улам өргөжин тэлэх болно.

2021 / 03 / 11
Нийтлэлийг хуваалцах
Архив