Od ERP 14.0 систем нь "Том аж ахуйн нэгжид ашиглах боломжтой" гэсэн Сангийн яамны зөвшөөрлийг авлаа
4 Аравдугаар сар, 2022 аар
Od ERP 14.0 систем нь "Том аж ахуйн нэгжид ашиглах боломжтой" гэсэн Сангийн яамны зөвшөөрлийг авлаа
Хишигбат.Г
    "Астериск Техноложис" ХХК-ийн хөгжүүлсэн Od ERP 14.0 систем нь "Том аж ахуйн нэгжид ашиглах боломжтой" гэсэн дүгнэлт бүхий Сангийн яамны зөвшөөрлийг албан ёсоор авлаа! 🥳🤩🎉
    Бид Od ERP 14.0 хувилбартаа Od ERP 8.0, Od ERP 10.0 хувилбарууддаа хөгжүүлсэн хамгийн сайн шийдлүүдээ улам шүүн тунгааж сайжруулан оруулснаас гадна, санхүүгийн модульд Групп байгууллагын нэгтгэл тайлан, Татварын тайлангуудыг онцгойлон сайжруулан хөгжүүллээ. Мөн өмнө нь байгаагүй Төлөвлөлтийн модуль, Түрээсийн модуль, Зээлийн модуль, Үл хөдлөх хөрөнгийн модуль зэрэг цоо шинэ модулиуд шинээр нэмж оруулсны зэрэгцээ мэдээж зөвхөн санхүү гэлтгүй бусад бүх модульд сайжруулалт, шинэ боломжууд ихээр орсныг дурдахад таатай байна.
Od ERP системээ бид цаашид ч тасралтгүй хөгжүүлсээр байх болно. Энэхүү зөвшөөрөл нь Odoo суурьт Монгол дахь ERP системүүд дотроос өнөөдрийн байдлаарх Сангийн яамны зөвшөөрөлтэй хамгийн сүүлийн хувилбар нь болж байна.
    Санал хүсэлтээ харамгүй хэлж, Od ERP системийн хөгжилд үнэтэй хувь нэмэр тасралтгүй оруулдаг Харилцагч та бүхэндээ баярлалаа! 🥰


2022 / 10 / 04
Нийтлэлийг хуваалцах
Пайз
Архив