Астериск Техноложис ХХК-н нийт хамт олны зүгээс програмистууддаа баярын мэнд дэвшүүлж байна.
Програмистуудын өдрийг олон програм хангамжийн компани, үйлдвэрүүд тэмдэглэдэг бөгөөд жил бүрийн 256 дахь (16-тын тооллын системээр 100 дахь буюу 28 дахь) өдөр тэмдэглэдэг олон улсын мэргэжлийн өдөр юм (Өндөр жилд 9-р сарын 12-нд, бусад жилд 9-р сарын 13-нд). Орос улсад албан ёсоор тэмдэглэдгээс гадна Монгол, Аргентин, Израиль, Бангладеш, Чили, Бразил, Мексик, Австри, Герман, Канад, Хятад, Хорват, Чех, Франц, Гватемал, Энэтхэг, Бельги, Австрали, Шинэ Зеланд, Польш, Румын, Ирланд, Итали, Серби, Словени, Өмнөд Африк, Их Британи, АНУ, Уругвай улсууд тэмдэглэдэг.
256 (28) гэдэг тоог сонгож авсан нь програмистуудын хамгийн сайн мэдэх 8 бит буюу 1 байтад дүрсэлж болох нийт тоо юм. 256 нь 365-аас бага хамгийн их хоёртын үржвэр юм.
Зургийн эх сурвалж: https://www.freepik.com/free-photos-vectors/icon