Энэ намрын Мэдээлэл технологийн инженерийн суурь шалгалтанд манай компанийн Ахлах хөгжүүлэгч Б.Ариунзул хамгийн өндөр оноогоор тэнцжээ. Энэхүү шалгалтын сертификат нь нь Японоос гаралтай бөгөөд Азийн орнуудад хүлээн зөвшөөрөгддөг билээ.
Манай компани энэхүү шалгалтыг мэдлэг ур чадварыг үнэн бодитоор шалгаж чаддаг гэж үздэг тул инженерүүдээ идэвхтэй оролцохыг уриалдаг билээ. Шалгалтанд тэнцсэн инженертээ тэнцсэн цагаас нь эхлэн цалингийн нэмэгдэл олгож эхэлдэг журамтай. Мөн энэ шалгалтанд тэнцсэн инженерийг ямар нэг нэмэлт шалгуургүйгээр ажилд шууд авдаг. Энэ удаагийн шалгалтанд амжилттай тэнцсэн Б.Ариунзулдаа баяр хүргэе ээ!
Шалгалтын нийт дүнг эндээс хараарай.