Эрхэм хүндэт Харилцагч нар, үе үеийн Астерискчууддаа "Астериск Техноложис" ХХК байгуулагдсаны 10 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье!
Яг өнөөдөр манай компанийн 10 насны төрсөн өдөр тохиож байна. Зөвхөн ERP системийн нэвтрүүлэлт, хөгжүүлэлтээр дагнан үйл ажиллагаа явуулж, мэргэшиж, туршлагажсан 10 жилийг бид ардаа үдлээ. Олон төслийн ард гарлаа, их зүйл сурлаа. Алхам тутамдаа алдаа оноогоо дэнсэлж, алдаагаа гээж амжилтаа бататгасаар өнөөдрийн Астерискийг бүтээлээ.
Монгол улсад ERP систем, тэр дундаа Odoo ERP системийг нэвтрүүлэх, дэлгэрүүлэх үрийг бид 2013 оноос хойш амжилттай тарьж, өдгөө Odoo ERP системийг мэддэг, судалдаг, үйл ажиллагаандаа амжилттай ашиглаж, үр дүнг нь хүртэж буй ААН-үүд, мөн нэвтрүүлдэг нийлүүлэгч компаниуд олон болжээ. Бидний Odoo дээр суурилсан Od ERP бүтээгдэхүүн аль хэдийн насанд хүрч, Монголын хөрсөнд бүрэн нутагшиж, ямар ч ААН-д нэвтрэх бүрэн чадамжтай болсныг зарлан тунхаглахад таатай байна.
ERP системээр мэргэшсэн 10 жилийн туршлагатай компани Монголд тийм олон бишээ. ERP гэдэг энэ нүсэр системийг сурч, ойлгож, харилцагчдадаа нэвтрүүлдэг тууштай бөгөөд зогсошгүй, атгасан гар шиг хамт олондоо халуун баяр хүргэе!
Манай баг хамт олонд итгэж, хамтран ажиллаж, ERP-ийн үр ашгийг бизнестээ хүртэж буй олон арван Харилцагч, Захиалагч та бүхэндээ гүнээ талархал илэрхийлье!
Бид үргэлж улам сайжрахын тулд, үргэлж илүү чанартай, илүү хурдан, илүү найдвартай, илүү мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхийн тулд, Харилцагч та бүхнийхээ насан туршийн хамтрагч тань байхын төлөө тууштай хичээсээр байхаа амлаж байна.
Бид ERP системийг хөгжүүлдэг, нэвтрүүлдэг Монголын №1 компани байх болно. Энэ бол бидний аль хэдийн гаргасан шийдвэр.
Дараа дараагийн олон арван жилийг хамтдаа угтацгаая, ирээдүйгээ бүтээцгээе!